Бид тасралтгүй суралцан, туршлага хуримтлуулсаар байх болно.

Төслийн иргэний нийгмийн байгууллагууд, хамт олныг дайчлах бүлгүүд Улаанбаатарт хотод туршлага судлах уулзалт хийлээ. Уулзалтаар “Бодлогод залуусын хяналт” ТББ нь өөрийн байгууллагын хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд болох сайн засаглал, мониторинг, нөлөөллийг нийгмийн сүлжээгээр дамжуулан хэрхэн хийх, донор байгууллагуудын шаардлагыг биелүүлэхийн  ач холбогдол, үзэсгэлэнгээр дамжуулан сэдэвт нөлөөллийг хийх туршлагуудыг хуваалцсан.

“Түгээмэл хөгжил төв” ТББ нь зорилтот бүлгийн гишүүдтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгүүдтэй ажилладаг өөрийн туршлагыг хуваалцсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилтийг хангуулахад иргэдийн саналыг сонгуулийн мөрийн хөтөлбөр хэлэлцэх шатнаас эхлэн уламжлах, бүлгүүдийг албан уулзалтуудаас гадна бусад жижиг санаачлага, хөтөлбөрүүдээр дамжуулан идэвхжүүлэх, дэмжих бүлгээр ажиллахад тулгардаг бэрхшээл, төслийн үр дүнг бүлгээр тогтвортой хэрхэн үргэлжлүүлэх талаар төлөөллүүд харилцан санал солилцлоо.