МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ СУДАЛГААНЫ АЖЛААР

Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн баг 2021-2023 онд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт амьдарч буй сонсголгүй иргэдийн харилцаж буй монгол дохионы хэлний бичлэгийг хийж баримтжуулсан. Энэхүү ажлын явцад алслагдсан аймгийн малчин сонсголгүй иргэдтэй уулзаж, ярилцсан.  

2022 оны 06 дугаар сарын 05-наас 08-ны өдрүүдэд Ховд аймагт ажилласан дохионы хэлний судалгааны ажил хийх явцдаа тус аймгийн Буянт сумын нутагт амьдардаг аймгийн алдарт уяач, аварга малчин сонсголгүй иргэн Р.Лхагвасүрэнгийнхээр зочилж, амьдрал ахуй, тухайн хүний хэрэглэж буй ахуйн дохионы хэлийг судалсан.  Ингэхдээ төслийн мэдээлэл цуглуулах үндсэн судалгааны аргачлалаар бус, нөхцөл байдалд тохируулан чөлөөт ярилцлага байдлаар харилцсан ба ингэхдээ Р.Лхагвасүрэнгийн найз тухайн орон нутгийн сонсголгүй иргэний тусламжтайгаар ойлголцсон. Учир нь Р.Лхагвасүрэн монгол дохионы хэл бүрэн эзэмшээгүй, ахуйн дохио зангаагаар харилцаж, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ойлголцдог байв.

Р.Лхагвасүрэн нь төрөлхийн сонсголгүй ба эхнэр нь сонсголтой жирийн хүн. Тэднийх 2 охин, 1 хүүтэй. Хоёр охин нь тусдаа гарсан мал маллаж амьдардаг. Р.Лхагвасүрэнгийн аав нь улсын алдарт уяач байсан бөгөөд хүү Р.Лхагвасүрэндээ мал маллах, морь уях ухааныг зааж мал аж ахуй эрхэлж амьдрахад сургажээ.

Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн монгол дохионы хэлний ажилтан М.Ганжаргал, Б.Бямбасүрэн нарт Л.Лхагвасүрэн өөрийн амьдрал ахуй, мал маллах, хурдан морь уях арга ухаан хийгээд морины тоног хэрэгслээ тайлбарласан.

Монголын зочломтгой зангаараа алсаас ирсэн зочдоо найрсагаар хүлээн авч дайлсан ба уг төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан. Тухайн орон нутгийн иргэн тус төслийн сайн дурын ажилтан Б.Цогбадрах нь Л.Лхагвасүрэнгийн найз бөгөөд түүнд болон орон нутагтаа уг төслийн талаарх мэдээллийг хүргэдэг. 

Зураг Р.Лхагвасүрэнгийн гэрийн гадаа: Зүүн гар талаас С.Удвал (Ховд аймгийн сонсголгүй эмэгтэй Б.Цогбадрахын гэргий), Б.Цогбадрах (Ховд аймгийн сонсголгүй иргэн Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн “Монгол дохионы хэлний ажил” Сайн дурын багийн гишүүн), Р.Лхагвасүрэн, (Ховд аймгийн сонсголгүй иргэн, аймгийн алдарт уяач, аварга малчин), түүний гэргий, (Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн судлаачид) Б.Бямбасүрэн ба М.Ганжаргал нар

 

Зураг Р.Лхагвасүрэнгийн гэрт.

Зураг Р.Лхагвасүрэн (Ховд аймгийн сонсголгүй иргэн, аймгийн алдарт уяач, аварга малчин)