НИЙГЭМ ХАМТ ОЛНЫГ ДАЙЧЛАХ БҮЛГҮҮДИЙН САЙН ТУРШЛАГА ХУВААЛЦАХ УУЛЗАЛТ

СА СА активистууд буюу нийгэм хамт олныг дайчлах бүлгүүд сайн туршлага хуваалцах эхний уулзалтаар  зорилтот  тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон,  багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулан шийдвэр гаргах түвшинд хүргэхэд иргэдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийг уриалах, төр болон ТББ-уудтай хамтран ажиллах шинэ санаа санаачлагын төлөвлөлт гаргалаа. Бүлгүүд  төслийн өмнөх жилүүдэд сум, багтаа хэрэгжүүлсэн шинэ санаа санаачлагын туршлагаа хуваалцаж,  туршлага дээрээ үндэслэн 2024 онд зорилтот иргэдийн хэрэгцээнд үндэслэсэн сайн санаа, санаачлагуудыг санаачлан,  хэрэгжүүлэх боломжийг эрж хайн  орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой байдлаа  үргэлжлүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Зураг: Сайн туршлага хуваалцах уулзалт   2024 оны 03-р сарын 27-ны өдөр.