ТЭГШ ТУСГАЛ ТББ нь ФЛОМ байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын
нийгмийн салбарт олон жил ажилласан туршлагад тулгуурлан ажилтнуудын санаачилгаар
2019 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ юм. “Тэгш тусгал” ТББ нь
Финланд Улсын Гадаад Хэргийн Яам болон Финляндын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр 2021-
2024 онд “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адислыг бэхжүүлэх” төсөл мөн Архангай аймагт
“Иргэний нийгмийг бэрхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог сайжруулах нь” төсөл, 2023-
2026 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх замаар
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх мэдэлжүүлэх нь” төслүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
Финланд Улсын Гадаад хэргийн яам, Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийгэмд тэгш эрх, тэгш боломжийг эдэлж чадахгүй байгаа бүлгүүдийг эрх мэдэлжүүлж, олон талт түншлэлийг хөгжүүлсэн загвар төрийн бус байгууллага болно.

ҮНЭТ ЗҮЙЛ
Тэгш эрх, тэгш боломжийг эдэлж чадахгүй байгаа хүмүүсийг нэгтгэх, дэмжлэг үзүүлнэ.
Олон нийтэд хүний эрх, тэгш эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтын эсрэг мэдлэг
мэдээллийг түгээн, хүмүүнлэг хандлагыг төлөвшүүлнэ.

АЛСЫН ХАРАА
Байгууллагын алсын хараа нь “Хүн бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдсан хүмүүнлэг нийгэм, тогтвортой хөгжил бүхий Монгол Улсыг цогцлуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
Хамт олон

М.Ганжаргал
Монгол дохионы хэлний судлаач Lorem ipsum dolor sit.
Махбуриад овогтой Ганжаргал
М.Ганжаргалын төрөлх хэл нь монгол дохионы хэл юм. Учир нь түүний эгч сонсголгүй байсан бөгөөд тэрээр төрсөн эгчээсээ монгол дохионы хэл балчир насандаа сурсан юм. Хожим 29-р тусгай сургуульд элсэн орж монгол хэлний бичгийн хэл сурсан. Б.Ганжаргал “Цахим” дээд сургуулийг компьютер график дизайнер мэргэжлээр төгссөн. М.Ганжаргал нь сурагч байхаасаа иргэний нийгмийн байгууллагуудад сайн дурын ажилтнаар ажиллаж байв. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны үүсгэн байгуулсан сонсголгүй сурагчдад зориулсан “Тэнгэрлэг охид хөвгүүд клуб”-ын идэвхтэй гишүүн, монгол дохионы хэлийг үе тэнгийнхэндээ зааж сургадаг. Тэрээр Сонсголгүй хүүхдийн “Бамбарууш” цэцэрлэгт сайн дурын ажилтан хийж, монгол дохионы хэлний олон төрлийн судалгаанд идэвхтэй хамрагдаж байсан бөгөөд эдүгээ нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг.

П.Ганхуяг
Монгол дохионы хэлний судлаач Lorem ipsum dolor sit.
Пүрэвдавга овогтой Ганхуяг
П.Ганхуяг дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд Дархан-Уул аймагт амьдардаг. Тэрээр Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгийн багш нар болон төрийн албан хаагчдад монгол дохионы хэлний сургалтыг сүүлийн 4 жил зохион байгуулсан туршлагатай. Мөн Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалтад багшилдаг, монгол дохионы хэлний зурагт толь бичгийг бүтээх ажлын хэсэгт 2016-2017 онд ажиллаж байсан. Тэрээр бие даан Америк дохионы хэлний сурах бичгийг судлан, монгол дохионы хэл заах арга зүйг боловсруулж байгаа юм. Сүүлийн 5 жилд монгол дохионы хэлний чиглэлээр ажилласан туршлага нь монгол дохионы хэлний судалгаа, заах арга зүйд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн тэрээр хууль эрх зүйн хүрээнд сонсголгүй – дохионы хэлний орчуулагчаар ажилладаг бөгөөд монгол дохионы хэл болон бичиг үсэг мэддэггүй сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхдээ сонсголтой хэлмэрчтэй хамт багаар ажилладаг. Тэрээр “Монгол дохионы хэл бол баялаг бөгөөд бидний эх хэл юм. Бид судалж баримтжуулж буйдаа сэтгэл өндөр байна” гэж хэлдэг.

Б.Бямбасүрэн
Монгол дохионы хэлний судлаач Lorem ipsum dolor sit.
Бумчин овогтой Бямбасүрэн
Б.Бямбасүрэн нь өсвөр наснаасаа нийгмийн идэвхтэй сурагч байсан бөгөөд үе тэнгийнхэнийхээ дунд “Тэнгэрлэг охид хөвгүүд клуб”-ыг санаачлан зохион байгуулж ажиллуулсан. Тэрээр сонсголгүй хүүхдийн боловсролыг дэмжих хүсэлтэй, сурч боловсроход ихэд анхаардаг тул Нийгмийн ажилтны бакалавр мөн Монгол хэл, уран зохиолын багш бакалавр зэрэгтэй юм. Б.Бямбасүрэн хэл яриа хөгжсөний дараа буюу 6 настайдаа сонсголоо бүрэн алдсан. Монгол дохионы хэл болон бичгийн хэлний өндөр чадвартай. Б.Бямбасүрэн нь нийгмийн идэвхтэй залуу удирдагчдын нэг бөгөөд олон үйл ажиллагааг санаачилдаг, үе тэнгийнхэнээ манлайлдаг удирдагч юм. Тэрээр сонсголгүй хүүхдийн боловсролыг дэмжих олон төсөл хөтөлбөрт сайн дурын болон төслийн ажилтнаар ажиллаж байсан, монгол дохионы хэл зааж сургаж байсан туршлагатай, мөн сонсголгүй-дохионы хэлний хэлмэрчээр ажилладаг. Тэрээр ачаалал даах чадвартай, гүйцэтгэл сайтай чадварлаг бөгөөд монгол дохионы хэлний судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулах хүн юм. Б.Бямбасүрэн нь нөхөр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг.

И.Болормаа
Монголд дохионы хэлний хэлмэрч Lorem ipsum dolor sit.
Ичинноров овогтой Болормаа
И.Болормаа нь Монгол дохионы хэлний хэлмэрчээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монгол Мэдээ” агентлагийн мэдээний хөтлөгч, хэлмэрч.
Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны ажилтан. Тэгш тусгал ТББ-ын “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төслийн монгол дохионы хэлний хэлмэрч. Ажиллаж байх хугацаандаа “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”, “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Монгол дохионы хэлний хэлмэрчээр 27 жил ажиллаж байхдаа сонсголгүй иргэдийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулахын тулд тууштай ажилласаар ирсэн.

Д.Үүрийнтуяа
Оффис менежер, Монгол дохионы хэлний хэлмэрч Lorem ipsum dolor sit.
Дашням овогтой Үүрийнтуяа
Д.Үүрийнтуяа нь Монгол улсын боловсролын их сургуулийг тусгай хэрэгцээт боловсрол, багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр "Тэгш тусгал" ТББ-ын оффис менежерээр ажилладаг бөгөөд "Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслалыг бэхжүүлэх" төсөлд монгол дохионы хэлний хэлмэрчээр ажилладаг. Нийгмийн сайн сайхны төлөөх эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байдаг ба чөлөөт цагаараа сайн дурын ажилтнаар ажиллах сонирхолтой.

П.Оюунтуяа
Үйл ажиллагаа хариуцсан захирал Lorem ipsum dolor sit.
Пүрэв овогтой Оюунтуяа
ФЛОМ Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагааны захирлаар ажилладаг. Оюунаа нь ФЛОМ байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хариуцаж, 2001 онд албан ёсоор төлөөлөгчийн газар нээгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
2004 оноос ФЛОМ байгууллагын нягтлан бодогч, 2009 оноос Төслийн менежер, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2020 оны 9-р сараас Үйл ажиллагааны захирлаар ажиллаж байна. Тэрээр ФЛОМ байгууллагад эдүгээ 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын хөгжлийн бүхий л үе шатуудад өөрийн хувь нэмрийг оруулж байсан, байгууллагын түүхийг сайн мэдэх нэгэн билээ. Ажиллах хугацаандаа менежментийн багийн гишүүний хувьд шийдвэр гаргах түвшний хурал, уулзалтуудад оролцож, бусад байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, шинэ төсөл боловсруулах, санхүүжилт олох зэрэг ажлуудад багийн бусад гишүүдийн хамтаар оролцож ирсэн.
ФЛОМ Төлөөлөгчийн газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Нягтлан бодох бүртгэлийн бодлого зэрэг байгууллага, төслүүд, салбар нэгжийн хэмжээнд баримталдаг томоохон баримт бичгүүдийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэж, байгууллагын санхүүгийн болон бичиг баримтын цэгцтэй байдлыг бий болгоход томоохон нөлөө үзүүлсэн нэгэн юм. Төрийн болон төв, донор байгууллагуудад тайлан мэдээллийг тогтоосон стандартын дагуу гаргаж, хугацаанд нь тайлагнах, төсвийг үр ашигтай зарцуулахад хяналт тавьж ажилладгаас гадна төлөөлөгчийн газрын захиргааны ажилтнуудыг удирдан, өөрийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, сургаж байгууллагын хэвийн болон тогтвортой ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаа нэгэн болно.

С.Мөнхбат
Төслийн нягтлан бодогч Lorem ipsum dolor sit.
Сүрэнхүү овогтой Мөнхбат
1990 оны 5 сарын 25нд Төв аймагт төрсөн. Бага насандаа аав ээжийн хамт хөдөө мал маллаж өссөн. 8 настайдаа 19-р дунд сургуульд элсэн орсон. Одоогоор Тэгш тусгал Төрийн бус байгууллагад Нягтлан бодогчоор 2022 оны 9 сараас хойш ажиллаж байна.
Өмнөх ажлын туршлага гэвэл Вишн Фанд Монгол ББСБ-д 2012-2022 оны хооронд ажилллаж байсан. Ажиллах хугацаандаа Зээлийн мэргэжилтэнь Салбарын менежер, Нягтлан бодогч гэх мэт ажлуудыг хийж байсан.
Сүүлийн үед хүмүүнлэгийн чиглэлээр илүү ажиллах сонирхолтой байгаа, энэ нь миний хувьд улам их урам зориг, эрч хүчтэй ажиллах шалтгаан болж байна.
Аав ээж маань Төв аймагт мал аж ахуй эрхэлдэг. Тиймээс өөрт гарсан чөлөөт цагийг илүүтэй аав ээждээ туслах, мал аж ахуйгаа сайжруулах, морь унах хонь хариулах гэх мэт зүйлсэд зарцуулж байна.
Цаашид илүү хувь хүний хөгжил, мөн эрүүл амьдралыг хэв маягийг дадал болгох тал дээр анхаарах бодолтой байдаг.

С.Магвандорж
Жолооч Lorem ipsum dolor sit.
Сумбаараазай овогтой Магван
С.Магвандорж нь ФЛОМ Төлөөлөгчийн газар жолооч, аж ахуйн туслах ажилтнаар ажилладаг. 2004 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд байгууллагын шугамаар ирсэн гадаад ажилтнууд болон төслийн баг хамт олонд найдвартай үйлчлэн замын хөдөлгөөний дүрэм журам, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган сүүлийн жилүүдэд 120,000 км замыг туулсан байна. Магван нь гарын ур дүй сайтай, туслах ажилтны хувьд эд зүйлийн эвдрэл гэмтлийг засах ажлыг төвөггүй хийж гүйцэтгэдэг.

Ц.Ариунтуяа
Хөтөлбөрийн ажилтан Lorem ipsum dolor sit.
Цэрэнноров овогтой Ариунтуяа
Ариунаа нь бахархалт эхнэр, ээж.
Одоо тэрээр хүсэл зоригоо даган хөгжлийн салбарт ажиллаж байгаа бөгөөд АНУ Вашингтон дахь PM4DEV Академид Хөгжлийн төслийн удирдагчаар амжилттай суралцсан. Цаашид ч үргэлжлүүлэн суралцаж хөгжлийн салбар дахь төслийн удирдлагын мэдлэг, ур чадварыг мэргэжилтний түвшинд эзэмших зорилготой.
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Компанийн Засаглал чиглэлээр Бизнес Удирдлагын Магистер төгссөн. Компанийн засаглал тэр дундаа ТУЗ-ийн Засаглал чиглэлээр ашгийн болон ашгийн бус байгууллагуудад ажиллаж байсан мэдлэг туршлагатай.
Америк, Сингапурт суралцаж түүнчлэн тэдгээр орнууд болон Мексик, ОХУ зэрэг улсуудад сайн дурын ажил, үйлчлэл хийж байсан.

М.Анхтуяа
ECCS Төслийн менежер Lorem ipsum dolor sit.
Мөнхтайван овогтой анхтуяа
Мөнхтайван овогтой Анхтуяа нь Тэгш тусгал төрийн бус байгууллагад Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь төслийн менежерээр ажилладаг. Анхтуяа нь Эрдэм Хөтлөгч гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багшаар бакалаврын зэрэг, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Удирдлагын академид Төрийн удирдлагын менежментээр мэргэшлийн диплом, Санхүү эдийн засгийн их сургуульд Бизнесийн удирдлагын менежментийг Ашгийн бус байгууллагын менежментийн магистр зэрэг хамгаалсан.
Ажлын туршлагын хувьд 2011 оноос хойш ФЛОМ төлөөлөгчийн газрын Архангай аймаг дахь салбарын хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төсөл” болон “Өрх толгойлсон иргэдийг дэмжих төсөл” зэрэг хөгжлийн төслүүдэд төслийн нэгж дээр ажилласан. Энэхүү төслийн хүрээнд төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагуудыг Зөвлөл болгон сүлжээний зохион байгуулалтаар ажиллах, орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хандлага ойлголтыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн эрхийн хэрэгжүүлэх хангуулах чиглэлд өөрийн хувь нэмрийг оруулсан. Төслийн хугацаанд Монфемнет үндэсний сүлжээ байгууллагын Са-Са оролцооны аргачлалын 4 модуль, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын эрхийн талаарх модуль сургалтанд хамрагдаж хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэгдэж байна. Сайн дураар Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийг санаачлагч болон тэргүүн, Тэгш Тусгал ТББ-ыг үүсгэн байгуулагч, Архангай аймгийн Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.

А.Хишигсайхан
Захиргааны ажилтан Lorem ipsum dolor sit.
Амарсанаа овогтой Хишигсайхан
Хишгээ нь 2007 онд ФЛОМ Төлөөлөгчийн газар кассын нярваар ажилд орж, 2009-2011 онд “Шинэ Түлхүүр” төсөлд гар бие оролцон ажиллаж байсан. Мөн ФЛОМ байгууллагын хэрэгжүүлсэн төслүүдийн кассыг хариуцан ажиллаж ирсэн бөгөөд 2019 оноос Хүний нөөцийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд төслийн ажилтнуудад санхүүгийн анхан шатны баримт цуглуулах, бэлэн мөнгөтэй харилцах, бичиг баримт архивлахад зөвлөх гэх мэтээр төслийн баг хамт олныг ямагт дэмжиж, өөрийн сурсан мэдсэнийг хуваалцаж ирсэн. Төлөөлөгчийн газрын захиргаа, оффисын менежерийн ажлыг хариуцахаас гадна гадаад ажилтнуудын хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөл авах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байгаад 2023 оны 1 сараас эхлэн “Тэгш Тусгал” ТББ-ын Захиргааны ажилтан, кассын няраваар ажиллаж байна.
Чөлөөт цагаараа гар урлалын бүтээл хийх дуртай.

Л.Гэрэлцэцэг
EPSO төслийн менежер Lorem ipsum dolor sit.
Лүндээжанцан овогтой Гэрэлцэцэг
Намайг Гэрэлцэцэг гэдэг. Сэтгэлзүйч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй тэргэнцэртэй явдаг. 10 жилдээ энгийн сургуульд сурсан. Бага байхаасаа хөгжлийн бэрхшээлтэй болсон болохоор бусад хүмүүс ч гэсэн сэтгэлээ нээж уудалж ярилцах хүн ховор байдаг юм байна гэдгийг олж мэдсэнээрээ сэтгэлзүйч болох зорилго тавьж их сургуульд сурсан. Сургуульдаа ганцаараа явах бүрт зам шат бордюр, автобусаар явах гээд маш их саад учирч байсан ч энэ бүхэн би л тэргэнцэртэй болохоор ийм байдал үүсч байгаа би туулж гарахаас өөр ямар ч сонголт байхгүй гэж явсаар сургуулиа төгссөн. 2002 онд сургуулиа төгсөөд ажил хайж нилээн явсан боловч хүртээмжтэй орчинтой газар олдоогүй тул тэргэнцэртэй иргэдийн холбоонд хамтран ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш нийт 20 гаруй жил ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ хугацаанд ихэвчлэн сэтгэлзүйч хийж байсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллаж нийт багцаагаар 4400 гаруй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн. 2013 оноос өөрийн байгууллагыг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажиллаж байсан. Мөн жайка олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг ойлголт өгөх сургалтын трейнэр багш болсоноор нийт 20.000 гаруй иргэдэд сургалт явуулж 14 сургагч багш төгсгөөд байна. Энэ төслийн гол үр дүн нь хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар буюу хөгжлийн бэрхшээл нь тухайн хүндээ биш нийгмийн хандлага ойлголт, дэд бүтцийн хүртээмжгүй байдалдаа байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож олон хүнд хүргэхийг хичээж ирлээ. 2022 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа DPUB2 төслийн хүрээнд бэлтгэн гаргаж буй “ажлын байрны дадлагажуулагч”-ийн анхан шатны сургалтанд сууж жоб койчоор бэлтгэгдэж эхлээд байна. Ажлын байрны дадлагажуулагч гэсэн мэргэжил нь ЯАМАТ буюу ажил мэргэжлийн бүртгэлд шинээр орсон мэргэжил юм.

Б.Гантулга
Гүйцэтгэх захирал Lorem ipsum dolor sit.
Балган овогтой Гантулга

Т.Сувдаа
Олон нийтийн бүлэг хариуцсан зохицуулагч Lorem ipsum dolor sit.
Тамара овогтой Сувдаа
Т.Сувдаа нь Тэгш Тусгал төрийн бус байгууллагын Иргэний нийгмийг бэхжүүлсэнээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь төслийн нийгэм хамт олныг дэмжих бүлгийн зохицуулагчаар ажилладаг. Монгол улсын их сургуульд сэтгэл судлаач-сэтгэл судлалын багш мэргэжлийг эзэмшсэн. Монголын хүний нөөцийн удирдлагын институтад хүний нөөцийн удирдлагаар, сэтгэл судлалын үндэсний төвд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ур чадвар ахиулах, Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнд сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшүүлэх сургалтанд тус тус хамрагдсан.
ФЛОМ байгууллагын “Өрх толгойлсон иргэдийг чадавхжуулах төсөл”-д сэтгэлзүйчээр ажиллаж байсан. Монфемнет үндэсний сүлжээ байгууллагын Са-Са оролцооны аргачлалын 4 модуль, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын эрхийн талаарх модуль сургалтанд хамрагдаж хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэгдэж байна. Сайн дурын ажлын хувьд Аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучууд Хөгжлийн Газрын дэргэдэх сэтгэлзүйчдийн багийн гишүүн.
Төслийн хугацаанд алслагдсан сумын өрх толгойлсон иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох, нийгмийн оролцоо болон өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлэхэд дэмжих бүлгээр дамжуулан сэтгэлзүйн сургалт, засал, зөвлөгөөгөөр мэргэжлийн тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэлзүйн сургалт, засал, зөвлөгөөгөөр тусламж дэмжлэг үзүүлэх, нутаг орныхоо зорилтот иргэдийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй явдаг.

Л.Цэрэндолгор
Хөтөлбөрийн менежер Lorem ipsum dolor sit.
Лхагва овогтой Цэрэндолгор
Л.Цэрэндолгор нь Тэгш Тусгал ТББ-ын Хөтөлбөрийн менежерээр ажилладаг.
Олон улсын байгууллага, хөгжлийн хөтөлбөр, тухайлан хувь хүн, нийгмийн бүлгүүдийг эрх мэдэлжүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн төслүүдэд ажиллаж байв. Нийгмийн ажил, насжилт, менежментийн чиглэлээр боловсрол эзэмшиж, нийгмийн салбарт тухайлан тогтвортой амжиргаа, грант, хөгжлийн хамтын ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр туршлага хуримтлуулж, тэтгэвэрт гарах нөхцлүүд, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, сайн сайхан байдлын талаар судалгаа хийсэн.
Нийгмийн ухааны магистр (Seoul National University)
Бизнесийн удирдлагын бакалавр (MIU/Hanyang)
CDPMâ-II Хөгжлийн Төслийн менежментийн мэргэжилтэн.

Ц.Тунгалаг
Үйлчилгээний ажилтан Lorem ipsum dolor sit.
Цэндсүрэн овогтой Тунгалаг
Тунгалаг нь манай байгууллагат үйлчилгээний ажил хийдэг сонсголгүй эмэгтэй юм. Хэнтий аймагт төрж өссөн ба одоо нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. 1985-1995 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулийг сурч төгссөн. Гар урлалын үйлдвэрлэл, үсчин, хивсчин мэргэжлээр сурч байсан. Тэгш тусгал ТББ-т 2021 онд ажилд ороод 2 жилийн хугацаанд ажилтнуудыг цэвэрхэн тохилог орчинд тав тухтай ажлаа хийх боломжийг хангаж өгдөг. Тэрээр чөлөөт цагаараа ном унших, кино үзэх зэргээр цаг зөв боловсон өнгөрөөх дуртай.

Д.Мөнгөн
Төслийн нягтлан бодогч, Оффис менежер Lorem ipsum dolor sit.
Дашзэвэг овогтой Мөнгөн
Д.Мөнгөн нь Тэгш тусгал ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд “Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нягтлан бодогч, оффис менежерээр ажиллаж байна. ХААИСургуулийг Инженер-Эдийн засагч баклавар, Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын Удирдлагын Академыг Төрийн захиргааны менежментээр мэргэшсэн.
Монгол шуудан банк, Дэлхийн зөн ОУБ-д тус тус ажиллаж байсан. ФЛОМ Төлөөлөгчийн газрын Архангай аймаг дахь салбарын хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төсөл, Өрх толгойлсон иргэдийг чадавхжуулах төслүүдэд нягтлан бодогч, оффис менежерээр ажиллаж байсан.
Монфемнет үндэсний сүлжээ байгууллагын СА-СА оролцооны аргын 4 модуль, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын эрхийн талаарх 8 модуль сургалтанд хамрагдаж хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэгдэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх бизнес болон өрхийн дэмжлэг үзүүлэхэд санхүүгийн төлөвлөгөө гаргах бичиг баримт бүрдүүлэлт, тайлан тооцоололд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан. ТББ-уудыг санхүүгийн нягтлан бодох бүртгэл дээр ажиллах чадварт дагалдан сургахад дэмжлэгийг үзүүлж өөрийн хувь нэмрээ оруулсан.
Б.Түвшинтуяа
EPSO төслийн ажилтан Lorem ipsum dolor sit.
Базарсад овогтой Түвшинтуяа
Б.Лхагва-Эрдэнэ
EPSO төслийн ажилтан Lorem ipsum dolor sit.
Батцогт овогтой Лхагва-Эрдэнэ

М.Ганбаатар
Монгол дохионы судлаач Lorem ipsum dolor sit.
Магсар овогтой Ганбаатар
М.Ганбаатар нь Монгол дохионы хэлний чиглэлээр олон жил ажилласан туршлагатай бөгөөд 1990-ээд оноос хойш монгол дохионы хэлний судалгаа, хөгжилд хувь нэмрээ оруулсан хүн юм. Тэрээр 2001, 2004 онд Монгол дохионы хэлний ном хэвлүүлж байсан бөгөөд 2006 онд Монгол дохионы хэлний толь бичиг, 2016 онд Монгол дохионы хэлний зурагт толь бичгийг бүтээх багт хамтран ажилласан. Тэрээр Монгол улсын 21 аймагт монгол дохионы хэлний судалгаа хийж байсан туршлагатай бөгөөд олон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран монгол дохионы хэлний судалгаа сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Түүний энэхүү хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж 2017 онд “Алтан гадас” одонгоор шагнасан. Түүний туршлага нь “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төсөлд өндөр хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм.

А.Бадамханд
Олон нийтийн бүлэг хариуцсан зохицуулагч Lorem ipsum dolor sit.
Анхболд овогтой Бадамханд
А.Бадамханд нь Тэгш Тусгал ТББ, ''Монголын хөдөө орон нутагт иргэний нийгмийг бэхжүүлэх нь төсөл нь олон нийтийг дайчлах зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр Архангай аймаг дахь МУБИС-ийн багшийн сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Тэрээр суралцах хугацаандаа ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сайн дураараа тус салбарт нэг жил ажилласан. Үүний дараа Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2 жил ажилласан.
Бадмаа сургуулийн нийгмийн ажилтан, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр судалгаа хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралынхаа талаар илүү их судалж байна.Түүний сонирхдог гол чиглэл бол өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд хамгаалал юм. Яагаад гэвэл Монголын нийгэмд тэр хүмүүс жирийн хүмүүсээс ч дор амьдарч байна.

Л.Соёлмаа
MDLI Төслийн менежер Lorem ipsum dolor sit.