Монгол дохионы хэлний ажлын сайн дурын багийн гишүүдийн сэтгэгдэл

“МОНГОЛЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ АДИЛСЛЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ

Сайн дурын багийн гишүүн С.Солонго:

Миний нэрийг Сүхбаатар овогтой Солонго гэдэг. Багануур дүүргийг төлөөлөн уг төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Өчигдөр ирээд тав тухтай зочид буудалд сайхан амарлаа. "Тэгш Тусгал" ТББ-аас зохион байгуулж буй сургалтанд оролцсоноор монгол дохионы хэлний хөгжил, олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийн талаарх ойлголттой боллоо. Маш чухал өргөн ойлголттой болсноор сэтгэгдэл өндөр байна. Бусад орон нутгийн сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй танилцаад баяртай сайхан байсан. Сурсан мэдлэг маань маш чухал байлаа. Мэдсэн мэдлэгээ Багануур дүүрэгтээ түгээн дэлгэрүүлэх болно. Цаашид болох үйл ажиллагаанд идэвхтэй оролцох чин хүсэлтэй байна.

Зураг дээр: Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн “Монгол дохионы хэлний ажил” Сайн дурын багийн гишүүд. Зүүн талаас Р.Оюунцэцэг (Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль), С.Солонго (Улаанбаатар хот, Багануур дүүргийн төлөөлөл)  

 

Зураг дээр: Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн “Монгол дохионы хэлний ажил” Сайн дурын багийн гишүүд. Зүүн талаас Б.Ганзориг, С.Солонго.

Сайн дурын багийн гишүүн Б.Ганзориг

Миний нэрийг Бумдулам овогтой Ганзориг гэдэг. Төслийн үйл ажиллагаанд монгол дохионы хэлний сайн дурын багийн гишүүнээр орсондоо баяртай байна. Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийн талаарх маш тодорхой ойлголт мэдээллийг авлаа. Дохионы хэлээ хөгжүүлэн дэмжиж нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг ойлгож авлаа. Эрхээ хамгаалахын тулд заавал жагсаж тэмцэх биш нийгэмд дохионы хэлний талаарх зөв ойлголтыг өгөх, мэдлэг мэдээлэл өгөх нь зөв зүйтэй байдаг гэдгийг сурлаа. Өнөөдрийн сургалтаас дохионы хэл нь бусад хэлтэй нэгэн адил хэл зүйн нарийн дүрэмтэй байдаг, бие даасан хэл болохыг олж мэдлээ. Өмнө нь өдөр тутмын харилцаандаа хэрэглэж байснаас ийм нарийн хэл зүйн дүрэмтэй бие даасан хэл гэдгийг мэддэггүй явжээ. Энэ мэт олон сайхан мэдлэгийг хүлээн авлаа. Цаашид танай байгууллага ийм үйл ажиллагаа дахин зохион байгуулахаар бол хэзээ болох талаар мэдээ өгөөрэй. Танай үйл ажиллагаанд сайн дураараа идэвхтэй хамрагдах болно. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд миний зүгээс идэвхитэй оролцоно. Баярлалаа.

Зураг дээр: Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн “Монгол дохионы хэлний ажил” Сайн дурын багийн гишүүн Б.Ганзориг Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрүүдийн үеэр 2022 оны 9-р сар.

 

 

Зураг дээр: Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн “Монгол дохионы хэлний ажил” Сайн дурын багийн гишүүн Б.Ганзориг сургалтын үеэр 2022 оны 9-р сар.