Архангай амймаг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нөхөрлөл бүлгийн ахлагч Б.ЖИЖЖАЛАМ

“ИРГЭНИЙ НИЙГМИЙГ БЭХЖҮҮЛСНЭЭР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ

“Хөгжлийн бэрхшээл гэдгийг нийгэм саад бэрхшээл гэж харалгүй хөдөлмөрлөх сурч боловсрох эрүүл мэнд хүртээмжийн асуудлыг шийдээд дэмжээд өгвөл амьдрах аргаа өөрсдөө олоод явчихна гэж би ойлгосон. Намайг Жижжалам гэдэг би 30 настай харааны бэрхшээлтэй, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. ХБИХЗ-д хувийн туслах үйлчилгээний ажилтан, НХОДБ-ийн ХБИ-ийн бүлгийн ахлагчаар ажилладаг. Өмнө нь би нийгэмд гадуурхагддаг, олон мэргэжлийн үнэмлэхтэй байсан ч миний харааны бэрхшээлд тохирох ажлын байр олдоогүй.

Би аливаа юманд шантардаггүй, хийж байгаа ажлаа дуусгадаг зантай болохоор байнгын сургалтад хамрагдаж сайн дурын ажилд их оролцдог байсан. Ийм учраас ХБИХЗ- ийн хувийн туслахаар ажилд орж улмаар нийгэм хамт олныг дайчлах Бие даан амьдрах бүлгийг хариуцан удирдан манлайлж оролцдог болсон. Хөгжлийн бэрхшээл гэдгийг нийгэм саад бэрхшээл гэж харалгүй хөдөлмөрлөх сурч боловсрох эрүүл мэнд хүртээмжийн асуудлыг шийдээд дэмжээд өгвөл амьдрах аргаа өөрсдөө олоод явчихна гэж би ойлгосон. Бусдад энэхүү хандлагыг түгээж өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно.