“Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.

Тэгш Тусгал ТББ нь Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад харилцааны яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.  

Энэхүү төслийн зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах замаар чадавхийг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, нөхцөл сайжрахад чиглэсэн.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн түшээд, холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, зөвлөхүүд, Олон улсын болон Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар төслийн нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.