Хүний эрхийн сургагч багш нар орон нутагт бэлтгэгдэж байна.

Хүний эрхийн үндэсний комисс “Тэгш тусгал” ТББ-тай хамтран хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 4 жилийн хүрээнд зохион байгуулж байна. Бид нийтдээ 8 удаагийн сургалт зохион байгуулахаас 6 удаагийн сургалтыг зохион байгуулаад байна. Манай сургалтанд хамрагдаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл маань Хүний эрхийн талаарх ойлголттой болно.Хүний эрхийн хамгаалагчийн талаарх, хуулийн талаарх мэдлэгтэй болно. Бүлгийн эрхийн асуудлаар Хүний эрхийн мэдлэгтэй болж, Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэхээр 6 удаагийн сургалтанд хамрагдаад байна. Бид Хүний эрхийн сургагч багшаар дамжуулан хүний эрхийн мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, хүний эрхийн сургагч багшаар дамжуулан хүний эрхийг хамгаалах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулна гэж үзэж, энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж байна. 

Сургалтын үр дүнд хийгдсэн практик ажлуудыг дурдвал:

А)“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын агуулгаар 9 сарын 1-ний өдөр Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5-р сургууль, мөн Ихтамир, Тариат, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан, Хашаат, Цэнхэр, Чулуут, Хотонт сумдын ахлах ангийн сурагчдад тухайн сэдвийн хүрээнд манай “Хүний эрхийн сургагч багш” нар хичээл зааж, 18 сургуулийн 1200 орчим оюутан сурагчдад заасан ба 1050 сурагч, 150 оюутан хамрагдаж хүний эрхийн мэдлэг ойлголт түгээсэн.

B) Төслийн хүрээнд нийгэм хамт олныг дэмжих бүлгүүдийн дунд зарлагддаг шинэ санал санаачлагыг төлөвлөн хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх жижиг төслүүдийг Архангай аймгийн зорилтот 10 сумын хүрээнд хийж нийт 700 орчим орон нутгийн иргэд ашиг шим хүртсэн.

C) Хүний эрхийн сургагч багшаар суралцаж байгаа гишүүдийн дийлэнх нь Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүдийн Зөвлөлийн гишүүд, төрийн албан хаагчдын төлөөлөл байдаг ба эрхийн ойлголтоо нэмэгдүүлснээр шийдвэр гаргах түвшинд зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилтийг хангуулахад нөлөөг бодитоор үзүүлж байна.

 Д) Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэж байгаа хүмүүсийн хүний эрхийн мэдлэг нэмэгдсэнээр эрхээ зөрчиж байгааг олж мэдэх, эрхээ сэргээлгэх талаар холбогдох газарт гомдол гаргах, сум орон нутгийн иргэдэд тодорхой түшинд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар мэдээлэл хүргэх, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбон зуучлах зэрэг үр дүн гарсаар байна.