Алтай суманд 2023 оны 3 дугаар сарын 27-28-нд болсон сургалтад сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, Алтай сум дахь Цэргийн ангийн эмч нар, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, малчдын төлөөлөл хамрагдав.
<div class="blockquote"><blockquote>Хүүхдийн Ивээх Сан “Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавх сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийг Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Алтай, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд хэрэгжүүлж байна. Уг төслөөр сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавх сайжруулснаар хөдөө орон нутгийн хүүхдүүдийн гэмтэл бэртлийн үеийн бэлэн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах, гэмтлийн шалтгаант нас баралт, өвчлөл, хүндрэлийг бууруулах зорилготой юм.</blockquote>
</div>